HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Column > Ким Вонгён багшийн одоо зөвлөгөө өгөх цаг – Ажил хайх хугацаа

    Ким Вонгён багшийн одоо зөвлөгөө өгөх цаг – Ажил хайх хугацаа
    Admin     2010/04/26 11:37 am
  HELPLINE].JPG(34.6KB)  Downloaded: 575
 
Ким Вонгён багшийн одоо зөвлөгөө өгөх цаг – Ажил хайх хугацаа
 
Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоогоор орж ирсэн гадаад ажилчдад ажил хайх хугацаа маш чухал бөгөөд эргэлзээтэй тал ч их бий. Тэр дундаас ажил хайгч өөр үйлдвэрийн газарруу өөрчлөхөөр бүртгүүлсэн тохиолдолд хэдэн сарын дотор дахин ажилд орох ёстой эсэхийг мөн жирэмсэн, төрсөн болон өвчин зэргээр ажлын газраа өөрчлөх боломжгүй болсон тохиолдолд хэрхэх ёстой тухай үзэцгээе.
 
[Зөвлөгөө өгөх жишээ]
 

2009 оны 5 сар, Индонезээс ирсэн M нь нэгэн хоол хүнс хагас боловсруулах компанид нөхөртэйгөө хамт ажиллаж байжээ. Гэтэл 5 сартай жирэмсэн түүнд нэг том асуудал гарав. Жирэмснээс үүдэн цаашид ажиллахад хэцүү болов. Тэр жирэмсэн болмогц компанидаа хийсэн гэрээнийхээ хугацааг энэ жилийн 5 сар хүртэл ажиллаад гэрээгээ өөрчлөхөөс татгалзан ажлаасаа гарахаар мэдэгджээ. Тэр 5 сард гарчихвал өөр ажил хайх хэрэгтэй гэтэл жирэмсэн хүнийг шууд ажиллуулах газар байхгүй. Хуулинд 3 сарын дотор өөр компанид ажилд орж чадахгүй бол Индонезруу буцах ёстой гэж байгаа. 5 сарын дараа төрөх хүүхдээ бодон аз жаргалтай өдрийг өнгөрөөлөө ч М эхнэр нөхрийн зовнил нэмэгдсээр л.

 
*Гадаад ажилчдыг хөлслөн ажиллуулах тухай хууль тогтоомж – 25-р бүлгийн 1-р зүйл
 
Өөр ажил болон үйлдвэрийн газраа өөрчлөхөд бүртгүүлсэн өдрөөс хойш 3 сарын дотор 『Иргэний бүртгэл мэдээллийн хууль』21-р бүлэгт ажлын газраа өөрчлөх зөвөөрөл авч чадаагүй хэрэглэгч болон хөдөлмөрийн гэрээ дууссан өдрөөс хойш 1 сарын дотор өөр ажилд мөн үйлдвэрийн газраа өөрчлөхөөр бүртгүүлээгүй гадаад ажилтан нутаг буцах ёстой.  
Зөвхөн ажил дээрээ осолдсон, өвчин, жирэмсэн, төрөх зэрэг шалтгаанаар ажлын газраа өөрчлөх зөвшөөрөл авч чадаагүй юмуу өөрчлөхөөр бүртгүүлж чадаагүй тохиолдолд тухайн шалтгаан байхгүй болсон өдрөөс эхлэн тус тус хугацааг тооцно.
1. Ажлын газраа өөрчилсний дагуу ажил хайх хугацааг тооцох
 
Үйлдвэрийн газраа өөрчлөхөөр бүртгүүлсэн гадаад ажилтан урьд нь ажлын газраа өөрчлөхөөр бүртгүүлснээс хойш 2 сарын дотор заавал дахин ажилд орох ёстой байсан бол “2009.12.10 үйлдвэрийн газраа өөрчлөхөөр бүртгүүлэгч”шинэчилсэн хуулийн дагуу 3 сарын дотор дахин ажилд ороход болно. Жишээлбэл, гадаад ажилтан хэрэглэгчтэй хөдөлмөрийн гэрээг 2010.3.1 нд дууссан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусах өдрөөс 1 сарын дотор буюу 2010.3.31 хүртэл үйлдвэрийн газраа өөрчлөхөөр бүртгүүлэх ёстой бөгөөд үйлдвэрийн газраа өөрчлөхөөр бүртгүүлсэн (хэрэв 2010.3.10 бүртгүүлсэн бол)өдрөөс 3 сарын дотор буюу 2010.6.10 хүртэл дуусгавар болгох ёстой. Гэвч ажил дээрх осол, өвчин, жирэмслэлт, төрөлт зэрэг шалтгаанаас үүдэн үйлдвэрийн газраа өөрчлөхөөр бүртгүүлэх боломжгүй болон үйлдвэрийн газраа өөрчлөх зөвшөөрөл авч чадаагүй тохиолдолд тухайн шалтгаан алга болсон өдрөөс эхлэн тус тус хугацааг тооцоход болно.
 
2. Ажил хайх хугацааг сунгах арга
 
М –ийн хувьд хүүхдээ төрүүлснээс хойш ажил хайх хугацаа 3 сар болж эхэлнэ. Гэтэл ажлаасаа гарсаны дараа заавал хөлслөн ажиллуулахыг дэмжих төвд эмнэлгийн онош зэргийг хавсарган ажил хайх хугацааг сунгах зөвшөөрлийг авах хэрэгтэй. Ер нь жирэмслээд 4 сар болсноос хойш ажил хайх хугацааг сунгах сунгалтыг авч болно. Бусад шалтгааны үед ч гэсэн онош гэх мэтийн учир шалтгааныг гэрчлэх бичиг баримтыг хөлслөн ажиллуулахыг дэмжих төвд өгөхөд болно.
 
3.М-ийн ажил хайх хугацааг сунгах
 
М нь гэрээний хугацааг хүртэл ажиллаж байгаад гарахаар болвол 1 сарын дотор жирэмсний хугацааг шалгасан оношлогооны бичгийг хавсарган хөлслөн ажиллуулахыг дэмжих төвд үйлдвэрийн газраа өөрчлөхөд бүртгүүлэхэд болно. Хөлслөн ажиллуулахыг дэмжих төвд бүртгүүлснээс хойш төрөх өдрийг тооцоолон таамаглаж төрснөөс хойш 3 сар өнгөрөх үе хүртэл ажил хайх хугацааг сунгаж өгнө.
 
* Ким Вонгён багш (Солонгосын гадаад ажилчдыг дэмжих төвийн зөвлөгөө өгөх тасаг) бэлтгэв.
☎1644-0644
 


HELPLINE].JPG
 Filesize:  34.6 KB
 Viewed:  575 Time(s)

HELPLINE].JPG

view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Hae Seung Kim
Supported by ONTOIN