HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > <Төлөвлөгөө> Амьдралын орчинг хамгаалах

    <Төлөвлөгөө> Амьдралын орчинг хамгаалах
    Admin     2010/04/26 11:11 am
 
 
2. <Төлөвлөгөө> Амьдралын орчинг хамгаалах
 
Хог новшоо багасгах нь орчиноо хамгаалах явдал !
Хогоо багасгахын тулд энэ 3 үгийг заавал санъя.
 
-          3R : Reduce, Reuse, Recycle (багасгах, дахин ашиглах, эргүүлэн ашиглах)
 
Жил бүрийн 4 сарын 5-ны өдөр Мод тариалах өдөр болдог (‘улаан өдөр’ гэж тэмдэглэхээ больсон боловч) бөгөөд олон хүмүүс амралтын өдрөө ашиглан уулруу мод суулгахаар явдаг. Мэдээж уулруу мод суулгахаар явах нь сайхан боловч завгүй бол энгийн амьдрал дахь орчиноо ч гэсэн хамгаалах арга зөндөө бий. Түүний нэг нь “амьдрал дахь орчиноо хамгаалах” явдлыг хэрэгжүүлж болох хамгийн зөв арга нь хогоо багасгах юм.
 
<Хогоо багасгах амжиргааны 8 янзын зуршил>
1. Хогоо заавал ялгаж салган хаях – Хогыг дахин ашиглах болон ашиглахгүй гэж ялгах нь хөрөнгөө хэмнэх шилдэг арга юм.
2. Зах явах юмуу дэлгүүр орох үедээ уут сав ашиглах – бараа авахад ямар ч бодлогогүй авчирдаг гялгар уут нь илжирч ялзрахдаа хэдэн арван жил зарцуулдаг тул орчиныг бохирдуулах бас нэг шалтгаан болдог.
3. Савтай бүтээгдэхүүн ашиглах – шампунь, угаалгын бодис, гоо сайхны барааг нэг удаа хэрэглээд хаячихдаг уутны оронд савтай бүтээгдэхүүнийг авбал үнэ нь ч хямд хоосон савыг нь үргэлжлүүлэн ашиглаж болох бөгөөд хог ч багасаж зардал ч хэмнэх болно.
4. Болж өгвөл цаасан аяга, модон савх, сальфетик зэрэг нэг удаагийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх-нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хялбар боловч янз бүрийн хог новш үүсгэх хамгийтом шалтгаан нь болдог.
5. Хоол хүнсийг идэх хэмжээгээрээ хийж шавхрууных нь усыг заавал шүүж хаях – хоол хүнсийг заавал идэх хэмжээгээрээ хийвэл үрэгдэл багасч, хоолны хаягдлыг хаяхдаа ус шүүсийг нь шүүж хаявал дахин ашиглах боломжтой.
6. Хэрэггүй барааг хөрштэйгээ хувааж хэрэглэх – хүүхдийн хэрэгцээт бараа, тоглоом зэрэг нь хүүхдүүд өсвөл хэрэггүй болж амархан хаягддаг бөгөөд ийм барааг төрөл садан, ажлын хамтрагч, хөршдөө өгөн хуваалцаж хэрэглэе
7. Эвдэрсэн барааг засаж янзлаад ашиглах – эвдэрсэн гэр ахуйн бараа, тавилга зэргийг засч янзалвал хичнээн ч ашиглаж болно. Мөн хэрэггүй болсон бараануудыг хуучин барааны захад тавин хандивлахыг хүссни байгууллагад өгч ч болно.
8. Хог хаягдлыг хамаагүй хаях болон шатаахгүй байх – Сул газар болон замын хашлага зэрэгт хог хаяж шатаах нь эргэн тойрноо бохирдуулаад зогсохгүй агаарын бохирдлыг бий болгоно.
 
<Ашигласан материал>– Байгаль орчины яамны холбоо сурталчилгааны тасаг, төрийн бодлогын танхим
 
 
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN