HOME | SEARCH | LOG IN | SIGN UP
Төвийн танилцуулга Зөвлөгөө Сургалт Үйл ажиллагаа Эмчилгээ Мидео Талбай
Зарлал
Мэдээлэл
Үйл ажиллагааны хөтөлбөр
Зураг
Column
Холбогдох сайтууд
- Сөүл хот
- Кёнгий аймаг
- Инчон аймаг
- Куанжү аймаг
- Тэгү аймаг
- Пүсан аймаг
- Канвон аймаг
- Кённам аймаг
- Кёнбүг аймаг
- Чолла пүг аймаг
- Чолла нам аймаг
- Чүнчон нам аймаг
- Чүнчон пүг аймаг
- Чэжү аймаг
 Home > Форум > Мэдээлэл > Арьс өнгөөр ялгаварлалтын эсрэг хүчин чармайлт аль хүртэл ирсэн бол?

    Арьс өнгөөр ялгаварлалтын эсрэг хүчин чармайлт аль хүртэл ирсэн бол?
    Admin     2010/04/26 11:06 am
 
 
Арьс өнгөөр ялгаварлалтын эсрэг хүчин чармайлт аль хүртэл ирсэн бол?
Мүн Ынхён
Улсын хүний эрхийг хамгаалах хороо, хүний эрхэнд халдах явдлыг судлах тасаг
 
Өнгөрсөн жил Солонгосын нийгмийг шуугиулсан нэгэн явдал бий. Сонгунхуй дээд сургуулийн судлах багшаар ажиллаж буй Энэтхэгийн иргэн Хүсэйн гуайг солонгос эрэгтэй хэл амаар доромжилсон үг хэлснээр цагдаад давж заалдсан. 7 сарын 10-ны өдрийн орой Хүсэйн гуай өөрийн судалгаанд тусладаг солонгос эмэгтэйтэй хамт автобусанд суугаад гэррүүгээ явж байжээ. Хоёул англиар чөлөөтэй ярилцан явж байтал архинд согтуурсан солонгос эрэгтэй зорчигч тэднийг чиглэн арьс өнгөөр гадуурхан ялгаварласан үг хэлжээ. Ийнхүү доромжлуулсан Хүсэйн гуай солонгос эрэгтэйг цагдаад мэдэгдэн давж заалдсан явдал болж байсан.
Энэ нь Солонгосын нийгэм үндэстэн болон арьсны өнгө мөн зүүн өмнөдөөс гаралтай гэсэн шалтгаанаар гадаад иргэнийг ялгаварласанаас хойш жинхэнэ шинжийг тэр чигээр нь харуулсан явдал байлаа. Ирээдүйд солонгосын нийгэм гадаад хүмүүстэй зөрчил, маргаанаар том хямралыг угтаж болзошгүй гэсэн совинг хүртэл төрүүлдэг. Арьсны өнгөний тухай туйлширсан бодол, эдийн засгийн хувьд арай дээр амьдардаг гэсэн түрэмгийлэлээр тэднийг гадуурхан ялгаварласан хоцрогдмол шинж чанар нь одоо нэгэнт устгах ёстой соёлын нэг болжээ.
3 сарын 21-ны өдөр “Дэлхийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх өдөр”. 1960 онд Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсаас арьс өнгөөр ялгаварлалтыг “pass law(харь арьстанд нийгмийн байр суурь үл ноогдуулахыг үүрэг болгосон хууль тогтоомж)”-ыг эсэргүүцэн энх тайвны жагсаал хийж 69 хүн цагдаагийн буунд өртөн нас барснаас хойш, НҮБ 1966 онд арьс өнгөөр ялгаварлалтыг халахын тулд дэлхий даяар тэмцэхийн төлөө энэ өдрийг “Дэлхийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх өдөр” болгон тогтоох болжээ.
Одоо солонгосын нийгэмд ямар байна вэ? Арьс өнгөөр ялгаварлах асуудлыг хаясан хирнээ олон улсын шүүмжид өртөөд байна. 2008 оны 8 сард НҮБ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх хорооны (CERD) дарга Рэйжид Гүтэй сүүлчийн санууга тайлангаар дамжуулан “Үндэстний давуу шинжийг агуулсан эрлийзтэй адил үг хэллэг солонгосын нийгэмд нөгөө л хэвээр тархаж байгааг анхааралдаа авах хэрэгтэй” гэж хэлсэн. Онцгойлон сануулгын үгэнд “өөр үндэстэн, өөр улсаас гаралтай цагаач иргэний хүний эрхийг дээшлүүлэхийн тулд эдгээрийн түүх, соёлын тухай мэдээллийг бага, дунд, ахлах ангийн сурах бичигт хамруулах зэрэг Солонгосын засгийн газраас холбогдох салбарт зохих арга хэмжээг авахыг сануулах” нь Солонгосын нийгэмд цаг үеийн байдлыг ойлгуулах том асуудал юм.
Солонгосын нийгэм хэдийнээ олон соёлт нийгэм болж байгаа. Харин арьс өнгөөр ялгаварлах тал дээр хүмүүсийн ухамсар, туйлширсан бодол нөгөө л урьдын хэвээр байна. Дэлхийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх өдрийг угтан үнэхээр манай нийгэмд ямар зүтгэл чармайлт хэрэгтэй эсэхийг, мөн хэрхэн үйлдвэл зөв эсэхийг дахин нэг удаа хэлэлцэн бодож үзэх хэрэгтэй юм. Энэ нь чухамхүү цагаач иргэнтэй хамт энэ үед амьдрах бидний асуудлыг тайлах арга юм.
 
 
 
view list 

Jump to:  


KMcenter 137-1 Garibong 1 Dong, Guro-Gu, Seoul. TEL:02-6900-8002 FAX : 02-6900-8001 E-mail : info@migrantok.org
Copyright by 2004 MigrantWorkers Center in Korea. All right, reserved. Representative : Son Jong Ha
Supported by ONTOIN