3. <Эрүүгийн хууль 1>Мэснуун дарагдуулах · биедээ авч явах үйлдэл ял шийтгэл авна!
Хятад гаралтай сэжигтан Пак00(эр, 29 нас) жирийн үед өмднийхөө халаасанд бичгийн хэрэглээний хутга (хутганы ир 5cm) 1 ширхэгийг авч явж байгааад Кимчонгү Дугсандун ’00 хоолны газар’ын урд зам дээр сэжигтнийг байцааж байсан цагдаад баривчлагджээ.
Солонгост хутга, төмөр хэрэгсэл гэх мэт хүний амь насанд хор хөнөөл учруулах багаж, төмөр хэрэгсэл, гэр ахуйгаас бусад зүйлд хэрэглэгдэх багажийг учир шалтгаангүйгээр нуун биедээ авч явбал хулгай, дээрэм, гэмтэл осол, аллага зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс ял шийтгэл хүлээлгэх болно.
- Эрүүгийн гэмт хэргийн хуулийн 1-р бүлэг 2-р зүйлд үндэслэн, 20.000 воноос доош торгууль ноогдуулах мөн цагдан хорих
- 15cm –с дээш урттай хутга авч явбал буу зэвсэг, хүйтэн мэс, тэсрэх бодистой тэмцэх хуулийн 10-р зүйлд үндэслэн, 10 жилээс доош хорих ял болон 5 сая воноос доошхи торгууль ноогдуулна
<Материал бэлтгэсэн> Сөүл Кимчонь цагдаагийн хэлтэс